logo
 
?

фараон голд2

Саас эх авч, хэдэн мянган бээр зам туулан Персийн буланд цутгадаг.

Өнөөдөр энэ газарт их үймээн өрнөж, түүнийг "Иракийн дайн" гэж нэрлэж байна.

8000 орчим жилийн тэртээ бол мэдээж шал өөр, Монголын ари соёл шинэ хөрсөнд идээшиж, өнгө өнгийн цэцэгс ургуулж байв.

Тэр цэцэгс нь шумер /сүмэр буюу сүмбэр, аккад, вавилон, элам, гэсэн нэртэй байв. Тойнби эдгээр нэрсийг хожмын хетт /хитан буюу хитад/, персчүүдээс өгсөн нэр гэж үзсэн бөгөөд угсаатны бус газар зүйн нэрийтэл гэж дүгнэснийг зөвшөөрөх үндэс байгаа юм.

Аккад болон шумер, вавилон ба элам нар хэл аялганы хувьд одоогийн буриад, халх яриа шиг л зөрөөтэйгээс өөрсдийгөө нэг л угсаатан, бүр тодоруулбал "хар толгойтнууд" гэж нэрлэдэг байжээ.

Манай монголын эртний домог,бөөгийн дуудлагуудад элбэг тохиолддог "хар тэргүүтэн" гэдэг ойлголттой давхцаж байгаа биз.

Шумер, вавилон нар анх удаа 7 хоногийн хуваарийг бодож олсон нь мөн тэр үед Хатан голын хөвөөн дэх Жун ди нар 12 жилийн тооллыг үүдэн гаргаж байсантай давхцана.

Сири, Палестинаас бүр өнгөрсөн зуунд археологичдын нээж олсон хасын дүрсүүдийг шумерын алдарт шаантаг бичгийн гарваль санаа байж болох юм гэж би үздэг.

Ари нарын бэлгэ тэмдэг болж байдаг "Хас" тэмдэг м.э.ө.

3250 - 2750 оны орчим оршиж байсан Энэтхэгийн Мохенджо-Дарог - аас бас олдсон билээ. Мохенджо - Дарогийн соёл нь шумерийн соёлын хэлхээ гэдгийг нэгэнт баталсан.

Шумер - Вавилончуудын анхны нэгдмэл төр улсыг м.э.ө. 1792- 1750 онд Хаммурапи хаан хөгжлийнх нь туйлд хүргэжээ.

Монголын эртний туульсуудыг баруун Азийн түүхтэй холбон судалдаг.